Ирвэсийн нутаг — Говь-Алтайн нурууны цөлд оршдог малчдын алслагдсан баг. Land of the snow leopard — a remote herding community of the Gobi-Altai desert range.
Тост баг 1959 онд нэгдэлжих хөдөлгөөний үеэр анх "Тост бригад" нэрээр байгуулагдсан. 1990 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжих үед өнөөгийн Тост баг болж өөрчлөгдсөн. Tost Bag traces back to 1959, when it was founded as the "Tost Brigade" during Mongolia's collectivization movement. In 1990, as the country shifted from a centrally planned to a market economy, it was reorganized into today's Tost Bag.
Баг нь хойд талаараа Гоёот баг, зүүн талаараа Урт баг, баруун талаараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумтай хиллэдэг бол өмнө зүгт олон улсын хилийн цаана БНХАУ-ын Өвөр Монголын Альшаа аймгийн Эзний хошуутай хамт оршдог. Энэ хилийн бүсэд хоёр хилийн сум, Ирвэс хамгаалах төслийн багтай хамтран ажилладаг. The territory borders Goyoot Bag to the north, Urt Bag to the east, and Bayankhongor Province's Shinejinst Sum to the west — while to the south, across an international boundary, lies the Ezne Khoshuu of Alxa League in China's Inner Mongolia. Along this frontier the community coordinates with two border sub-districts and the Snow Leopard Conservation project team.
Улсын статистикийн жил бүрийн тооллогод үндэслэв. Сүүлийн арван хоёр жилд хүн ам тогтвортой өсч, малын тоо 2020 онд оргилдоо хүрч, дараа нь буурсан. Based on the annual national census. Over the past twelve years, population has climbed steadily while livestock numbers peaked in 2020 before contracting.
| ОнYear | Хүн амPopulation | Нийт малLivestock | ӨрхHouseholds |
|---|---|---|---|
| 2013 | 936 | 35,150 | 284 |
| 2014 | 972 | 35,030 | 291 |
| 2015 | 991 | 40,359 | 296 |
| 2016 | 1,025 | 45,803 | 308 |
| 2017 | 1,083 | 55,229 | 329 |
| 2018 | 1,094 | 54,772 | 334 |
| 2019 | 1,111 | 61,933 | 345 |
| 2020 | 1,140 | 63,343 | 366 |
| 2021 | 1,145 | 47,158 | 376 |
| 2022 | 1,151 | 47,415 | 379 |
| 2023 | 1,112 | 39,578 | 371 |
| 2024 | 1,118 | 37,511 | 378 |
Тост баг нь монгол орны физик газарзүйн мужлалаар Алтай уулархаг их муж, Говь-Алтайн мужийн зүүн тойрог, Говийн ух муж гэсэн гурван бүсэд хамаардаг. Энд Говь-Алтайн нурууны гуравдугаар эгнээ болох Баян-Өндөр, Нэмэгт, Ноён, Сэврэй, Тост зэрэг 2,400–2,500 метрийн оргилууд байрладаг. By Mongolia's physical-geographic zoning, Tost Bag spans three belts — the Altai mountain zone, the eastern circuit of the Gobi-Altai zone, and the Gobi desert-steppe zone. It holds the range's third ridgeline: peaks like Bayan-Öndör, Nemegt, Noyon, Sevrei, and Tost, rising 2,400–2,500 meters.
Тост-Тосон Бумбын нуруу ойролцоогоор 2,100 км² талбайг хамарч, баруун тийш нь наранд түлэгдсэн хайрган хуяг бүрхэвчтэй говийн хээр рүү шилждэг. The Tost–Toson Bumba ridge alone covers roughly 2,100 km², giving way westward to sun-scorched, gravel-armored desert steppe.
Уулын ус хагалбар нь Хөвд орчмын булаг шанд, баян бүрд, Хуршуутын гол, Нарийн сухайтын олон худгийг тэжээдэг — цөлийн энэ нутгийн нуугдмал усны эх үүсвэр юм. The range's watershed feeds the springs and oases around Khövd, the Khurshuut River, and the many wells of Nariin Sukhait — the hidden water table beneath this arid land.
Тост-Тосон Бумбын нуруу нь уур амьсгалын мужлалаар нэн хуурай, дулаан бүсийн хүйтэвтэр мужид хамаардаг. Жилд 30–40 өдөр их халуун, 10 орчим өдөр их хүйтэн байдаг бол хүйтрэлгүй үе 150-аас дээш хоног үргэлжилдэг. The range falls in an extremely arid, cool-warm belt. Some 30–40 days run extremely hot and about 10 extremely cold each year, while the frost-free season stretches beyond 150 days.
Уулын энгэр, бэл хормойгоор хялгана, тана, шарилж, хөмөл зэрэг бүлгэмдэл зонхилох бол сайр, хөндийгөөр бударгана, бүйлс, хотир зонхилдог. Нурууны өмнө талын говийн бүсэд заг, хармаг зэрэг цөлийн бут тохиолддог. Mountain slopes and foothills are dominated by feathergrass, wild onion, wormwood, and sedge communities; the dry washes and valleys favor saltwort, almond shrub, and winterfat. On the desert plain south of the range, saxaul and Nitraria scrub take over.
Тост-Тосон Бумбын нуруу нь Алшаа ба Алтайн өвөр говийн заагт орших бөгөөд энд том сүүн тэжээлтэн 36, жижиг сүүн тэжээлтэн 23, мөлхөгч 17, шувуу 177, үе хөлтөн 260 зүйл бүртгэгдсэн. Sitting on the boundary between the Alxa and Trans-Altai Gobi zones, the range hosts 36 large-mammal, 23 small-mammal, 17 reptile, 177 bird, and 260 arthropod species.
Олон жилийн хяналт-шинжилгээгээр эдгээр уулсад байнга амьдардаг цоохор ирвэсийн тоо баримтжигдсан — говийн энэ нурууг тэдний тогтвортой оршин суух орчин болгож байна. Long-term field monitoring has documented a resident population of snow leopards permanently living among these peaks — making this Gobi range one of their established strongholds.
Мөн шоорон алаг болжмор, цөлийн чогочого, сохор элээ зэрэг шувууд, хонин гүрвэл, нарийн могой зэрэг мөлхөгчид энд амьдардаг. Also recorded here: buntings, desert warblers, and steppe eagles among the birdlife, and racer snakes and toad-headed lizards among the reptiles.
Тостын нурууны археологийн хайгуулаар 380 дурсгалт газраас 735 дурсгал шинээр илрүүлж бүртгэсэн. Үүнд чулуун зэвсгийн үеийн суурин, хүрэл зэвсгийн хиргэсүүр, дөрвөлжин ба шоргоолжин булш, хүннү ба монгол булш, 219 тахилын байгууламж зэрэг 17 төрлийн эртний дурсгал багтдаг. Archaeological survey of the Tost range has newly identified and recorded 735 heritage sites across 380 locations — Stone Age settlements, Bronze Age khirgisuurs, square and ant-hill burial mounds, Xiongnu and Mongol-era graves, and 219 ritual structures among 17 site types in all.
Ямаа, буга, адууны дүрснүүд нүцгэн хадан дээр мянга гаруй жилийн турш амьд хадгалагдсаар байна. Images of ibex, deer, and horses, carved directly into bare rock, have survived here for over a thousand years.
Буддын шашны төв Лхаса хотод асар том дуган барих болж дуганы гол багана хийхэд өөгүй эгц өндөр гуалиг өнчин цагаан зандан мод хэрэгтэй гэж Хятад шинжээч айлджээ.
Тэр сайхан цагаан зандан тэртээ холын Монгол оронд л ургадаг юм даа. Цайдам эзгүй говьд ургадаг өнчин ганц модыг цаг ямагт хамгаалж байдаг дөрвөн алд биетэй, аягын чинээ том нүдтэй аварга могойг аргалж холдуулбал авч болно. Харин тэр аварга могойг яаж холдуулах аргыг Халхын мэргэн Тэвнэ гэгч хараа муутай өвгөн л мэднэ гэж шинжээч хэлжээ.
Төвдийн Далай лам энэ сургаар Дондог, Югзэр, Ранжамба, Гадир хэмээх дөрвөн ламыг сонгон мэргэн Тэвнийнд илгээжээ.
Тэд явсаар мэргэн өвгөнийд хүрч явдал учраа ярьж, ямар аргаар аварга могойг зайлуулах тухай асуусанд эх нутгийнхаа онгон ганц занданг элэг буруутанд огтлуулахаас татгалзаж, урьд дээр цагийн юмыг би мартжээ, ухаан санаа ч муудлаа. Та бүхний зорьсон хэрэгт тааламжтай үг хэлж чадахгүй нь дээ гэжээ. За тэгвэл бид замаа хөөхөөс яахав гээд зальт Төвдүүд яваад өгчээ. Өнөө хэдэн төвд нутгийн нэгэн шунаг баянд очиж өвгөн мэргэнээс үг алдуулж чадвал өндөр шан өгнө. Хэрэв чадахгүй бол хэрэг бишдэнэ шүү гэж баянг сүрдүүлээд чамтай цуг бидний нэг нь хамт очно. Аварга могойг зайлуулах аргыг бичиж авна гэжээ.
Өвгөн мэргэнийд өнөөх хоёр ороход хараа нь муудсан настан хамт ирсэн хүнийг нь мэдсэнгүй. Нутгийн хуучин танил болохоор нууц аргаасаа ярьж эхэлтэл хажууд нь байгаа аяганы шүүгээн дээр харин хулсан үзэгний хяхатнах чимээ гарлаа гэнэ. Башир муу баян бас өнөөх хэдээс дагуулж ирснийг мэдэж, ярианыхаа чигийг өөрчилж явуулын хэдэд ярьснаа л хэлээд тавьчихжээ. Ингээд их юм авах гэсэн баяны шунал талаар болж, ирсэн хэрэг бүтэх нь гэсэн төвдүүдийн горьдлого тасарч, өнчин зандан модыг авахад өөр арга сүвэгчлэхээс өөр замгүй болж өдөр шөнөгүй манаж сахисаар өлсөж цангасан могойг модноос буухад нь өрсөж авахаар шийдээд аварга могойт занданг арван тав хоног сахиж байтал арай гэж модноос буугаад ар талын ууланд хөвөрч ан гөрөө хийсээр, урд талын уулаар дамжин ус шандаар ундаалсаар яваад ирэхэд нь ургаа зандан модыг унагаж аваад хөдлөх гэж байгааг алсаас харсан аварга могой арван алд биеэрээ амдан аваад өнөөх хэдийг ороож хааш нь ч хөдөлгөлгүй хашчихаж гэнэ.
Хайран сайхан модыг нь харийн дээрэмчид үгүй хийсэнд харамсан уйлсаар байгаад нас эцэслэжээ. Тэр цагаас хойш аварга могойн яс нь уул хад шиг овоорч, тос нь гол мэт урсаж байснаас тэндхийн уулсыг Яст тост гэж нэрлэж болж, уйлсан шорвог нулимс нь урд талын хонхорыг дүүргэж "гашуун" хэмээх нуурыг тогтоож, аварга могойд ороогдсон дөрвийн нэрээр Аранжамба, Дондог, Югзэр, Гадир хэмээх дөрвөн ойрхон булаг байдаг болж гэнэ. Хүний юм хүчгүй, хүзүүний мах амтгүй гэж манайхны ярьдаг зүйр үг ч бас оносон юм шүү гэж домог төгсдөг.
Яст тост хэмээх намхан бэсрэг уулс Алтайн уулсын бүрэлдэхүүнд багтана. Домогт гарсан зандан мод ургаж, аварга могой амьдрах байгалийн нөхцөл энд байхгүй ч гэсэн уул усны тогтолцоог ажиглан шарын шашны хуурамч номлолыг ард түмэн яаж эсэргүүцэн тэмцэж байсныг аварга могойгоор зүйрлэн гаргаж, хайрт эх нутгийнхаа баялгийг хайрлан хамгаалж ирснийг жирийн харц ард мэргэн Тэвнэ гэгчээр төлөөлүүлсэн ардын аман зохиолын нэгэн хувилбар юм.
When Lhasa, the seat of Tibetan Buddhism, needed to raise an immense temple, its Chinese geomancers declared that the central pillar required a single flawless, arrow-straight trunk of white sandalwood.
That rare white sandalwood, they said, grew only far away in Mongolia — a lone tree in the empty Gobi, guarded day and night by a giant serpent four fathoms long with eyes the size of bowls. Only one man knew how to lure the serpent from its post: Mergen Tevne, a blind wise old herder of the Khalkha.
The Dalai Lama sent four lamas — Dondog, Yugzer, Ranjamba, and Gadir — to seek out the old sage.
Reaching him, they explained their errand, but the old man refused to let his homeland's sacred tree be cut down, claiming his memory and wits had failed him with age. The scheming Tibetans left, then bribed a greedy local rich man: bring us the old sage's secret, and be rewarded; fail, and answer for it.
When the rich man's men visited the old sage under the guise of an old acquaintance, a telltale scratch of a hidden pen on a cup gave away the eavesdroppers — but the corrupt rich man, realizing he too was being watched, cut the conversation short before the secret slipped out. Thwarted, the Tibetans had no choice but to keep watch themselves. For fifteen days they stalked the tree, waiting for the hungry, thirsty serpent to leave its post. The moment it finally slipped away to hunt and drink from a spring beyond the far ridge, they felled the tree — just as the serpent, returning across the mountains, spotted them making off with it. In an instant it seized the thieves in its coils, ten fathoms of its body pinning them fast.
Grieving its beautiful tree, lost forever to foreign raiders, the serpent wept until it died. Its bones piled into mountains, its fat ran in rivers — and so the range was named Yast Tost, "the boned, fatted Tost." Its bitter tears filled the hollow below, forming Gashuun ("bitter") Lake, and four nearby springs still carry the names of the four lamas: Aranjamba, Dondog, Yugzer, and Gadir. As the old saying goes, "another's wealth brings no strength, another's meat has no taste" — a fitting end to the tale.
The low hills of Yast Tost belong to the Altai range — though the sandalwood and the serpent of legend never truly grew or lived here. It is one telling of a folk story in which the ordinary herder-sage Mergen Tevne stands for a people who read the mountains and rivers of their own land, resisted the false doctrine of foreign powers through the allegory of a giant serpent, and cherished and protected the wealth of the homeland they loved.